Тайландын Засгийн газрын сонгууль өнгөрсөн ням гаригт болж, ард түмний 89 хувийн ирцтэйгээр дууссан байна. Сонгууль орон нутгийн цагаар 08:00-15:00 цагт болж, Ерөнхий сайд Енлак Чинават үнэмлэхүй ялалт байгуулжээ.
Гэхдээ энэ сонгууль босогчдын хүчтэй эсэргүүцлийн дор болж өнгөрсөн бөгөөд сонгуулийн 6671 хорооноос 438-г нь эзэлж, санал авах ажлыг тасалдуулсан аж.
Тайландын ард түмний хувьд энэ сонгууль чухал үйл явдал байсан. Ерөнхий сайд Енлак Чинават олон нийтийн эсэргүүцлийг намжаахын тулд арванхоёрдугаар сард дахин сонгууль зарласан юм. Учир нь тайландчууд түүнийг Засгийн газрыг ашиглан ахыгаа суллаж, эрх барих албан тушаал өгөх гэж байна хэмээн эсэргүүцэж эхэлсэн.
Гэвч дахин сонгуулиар түүнийг сонгосон нь эсэргүүцлийн хөдөлгөөнийг намжаах нь бүү хэл иргэний дайны нөхцөл үүсч болзошгүй гэж шинжээчид үзжээ.
Сэтгэгдэл ( 0 )