Москвагийн нэгэн дунд сургуульд 10 дугаар ангийн хүү ангийн буугаар ангийнхан, багш нар руугаа гал нээж, хоёр хүний аминд хүрсэн ноцтой хэрэг гарав. Хэрэг гарах үед тус ангид биологийн хичээл орж байсан бөгөөд 15 настай хүү гэнэт буу барин орж ирсэн байна. Түүний суманд сурагч, багш болон энгийн хүмүүс өртсөнөөс ангийнх нь багш, нэг цагдаа амиа алдсан ажээ.
Хүүгийн аав түүнийг барьж хүлсний дараа бууг нь аюулгүй болгосон ч энэхүү эмгэнэлт явдал ОХУ-ын хэмжээнд хүүхдийн эрх, аюулгүй байдлын асуудлыг ноцтой хэмжээнд хөндөхөд хүргэсэн байна.
Сэтгэлзүйчдийн үзэж буйгаар, халдлага үйлдсэн хүү ганцаардал, цөхрөлөөс болж ийм хэрэг хийсэн. Ер нь Орост багш, эцэг эхийн харилцааг шинэ түвшинд гаргах цаг болсон аж.
Москвагийн Боловсрол судлалын хүрээлэнгийн захирал Ирина Абанкина энэ талаар “Орос хүүхдүүдэд ганцаардал хэмээх аюул тулгарсан. Өнөөдрийг хүртэл орос сургуулиуд хуучин системээр боловсрол олгож, эцэг, эхчүүд өмнөх шигээ л ажлын төлөө зүтгэж, бас архидалт газар авсаар байгаа нь орчин үеийн нийгэмд хүүхэд ганцаардах нөхцөл бий болгож байна” гэжээ.
Цагдаагийн мэдээллээс харахад, хүү энэ хэргийг эрхтнээс төлөвлөж байсан аж. Тэрбээр даваа гаригт Москвагийн зүүн хойд хэсэгт орших Отрадное дүүрэг дэх гэрээсээ хичээлдээ ирэхдээ аавынхаа ангийн бууг авч ирсэн. Тэгэхдээ хүмүүсээс буугаа нуугаагүй учир халдлага үйлдэж байхад нь цагдаа нар очиж, нэг нь амиа алдсан юм байна.
Хүүгийн уур цухал ганцаардлаас гадна, сургуулийнхаа тэргүүний сурагчийн алтан медалийг авах боломжгүй болсондоо уурссантай холбоотой гэнэ. Ганцаардлаас болоод цөхрөнгөө барсан хүү сургуулийнхаа тэргүүний сурагчдын нэг байсан ба ганцхан газарзүйн хичээлээс болж нэгдүгээрт жагсах эрхгүй болсон аж. Энэ нь түүний сэтгэлийг хямраасан гэж сэтгэлзүйч эмч нар үзжээ.
Боловсролын мэргэжилтнүүд энэ хэргийн дараа Засгийн газарт судалгааны тайлангаа танилцуулсан байна. Тэдний дүгнэлтийг харахад, ЗХУ-ын үеийн хатуу шахалтаар боловсрол эзэмшүүлэх, дүнгээр боох, сурагчдыг зөвхөн үнэлгээгээр жагсаах зэрэг нь одоо үеийн залуусын үзэл бодолтой огт нийцэхгүй. Нийгмийн онц шаардлагагүй систем болжээ.
Мөн онлайн харилцаа залуусын сэтгэхүйг хэтэрхий анархист тал руу задалж байгааг олон баримтаар нотолжээ. Үүнээс гадна Оросын боловсролын хэтэрхий өндөр үнэ хүүхдүүдийг стресстүүлэх гол нөхцөлийн нэг болдог аж.
Статистик тооноос харахад 2012 онд 14-17 настай хүүхдүүдийн үйлдсэн хүнд болон хүндэвтэр гэмт хэргийн тоо 60 мянгыг хол давсан байх юм. Үүнд дээрэм, хулгай, хүчирхийлэл, бүр аллага багтаж байна. Тэр ч бүү хэл, хар тамхи, хүний наймааны сүлжээнд ч хүүхдүүд олноор орсон байжээ.
Сэтгэгдэл ( 4 )
Suragch oyutnuudiig dungeer jagsaah ni uneheer buruu. Dugneh shaardlaga baihgui. Dun bol huuchin niigmiin uyed uurgee guitsetgeed hotsrogdoj uldsen. Onoogiin niigemd humuusiig erembleh ni tuiliin buruu.
10 жилийн нэг ангын хүүхэддээ ангийн бууны зөвшөөрөл авч өгөхөөр ,багийн найз багын дарга дамдины сүхбаатарын хамаатан дамдингийн хаянхярваагийнд очлоо.