НҮБ-аас олон улсад хандан Африкийн өлсгөлөнд нэрвэгдсэн 20 сая хүнд туслахыг уриалав. Ялангуяа Судан, Төв Африкийн Бүгд найрамдах улсад хоёр тэрбум ам.долларын хүнс нэн шаардлагатай болжээ.
Учир нь эдгээр орны нийгмийн байдал хурцдаж, хүнс үйлдвэрлэл, нийлүүлэлт бараг зогссон болохоор энгийн иргэд цэвэр ус, хоол хүнсээр гачигдаж, өлсгөлөн нүүрлэлээ гэж НҮБ-ын Хүмүүнлэгийн судалгааны байгууллагаас мэдэгдсэн байна.
Үүнээс гадна Сахелын бүс буюу Сахарын өмнөд хэсэг, Мавритан, Гамби, Мали, Нигер, Нигерия, Буркина Фасо, Сенегал, Камерунд ч өлсгөлөнгийн нөхцөл үүсэхэд ойрхон байгаа аж. Одоогийн байдлаар дээрх улсуудад таваас доош насны зургаан сая хүүхэд тэжээлийн хэт дутагдалд орсон байгаа.
НҮБ-ын мэдээлснээр, өнгөрсөн хугацаанд Сирид 6.5 тэрбум ам.долларын тусламж үзүүлсэн нь түүхэн дэх хамгийн өндөр хэмжээ юм.
Сэтгэгдэл ( 0 )