Ливан улсын иргэн Билл Карам 30 мянган ширхэг тоглоомон машин цуглуулж Геннисийн номонд бүртгүүлсэн байна. Түүний гайхалтай цуглуулга хүүхэд насанд тань буцаан аваачих нь дамжиггүй. Дунд эргэм насны энэ хүн хүүхдүүдийн зүүдний мөрөөдөл болсон машины цуглуулгийг олон орноор аялж бий болгосон юм. Үлгэрийн орон гэмээр түүний үнэт цуглуулгад машинаас гадна тэдгээрийг унах хүүхэлдэйн жолооч нар бий. Тэр дундаа түүхэн дэхь цэрэг армийн хувцас өмсгөлийг дууриалгаж хүүхэлдэй урлах нь Карамын хобби гэж хэлж болох юм. Карамд эдгээрийг худалдаж авах хангалттай мөнгө байхгүй тул дийлэнхийг нь өөрийн гараар урласан байна.
Сэтгэгдэл ( 0 )