102 настай өвөө унадаг дугуйгаар 27 км зам туулжээ

Автор | Zindaa.mn
2014 оны 02 сарын 04

100 болон түүнээс дээш настнуудын дунд унадаг дугуйгаар хурдан давхих тэмцээнд өмнө нь байгуулсан дээд амжилтаа Францын иргэн Робер Маршан эвдсэн байна. Тэрбээр шинэ дээд амжилтаа Парис хотын орчимд тогтоожээ. Нэг цагийн хугацаанд 102 настай энэ өвгөн 27 км замыг туулсан гэнэ. Өндөр настай тамирчныг дэмжихээр 300 орчим хүн ирсэн аж. Барианд орох үедээ бага зэрэг ядарсныг эс тооцвол Маршан тун амжилттай байжээ. Гэхдээ л тэр өөрийн үзүүлсэн амжилтад сэтгэл дундуур байж.

Маршан бол унадаг дугуйгаар мэргэжлийн түвшинд хичээллэж байгаа 100-гаас дээш настай цорын ганц хүн билээ. 2012 онд тэрбээр нэг цагийн дотор 24.25 км зайг туулсан юм. Түүнчлэн энэ өвгөн унадаг дугуйгаар 100 км зайг туулж дөнгөсөн 100-гаас дээш настай цорын ганц хүн аж. Тэрбээр энэ зайг дөрвөн цаг, 17 минутад туулжээ. Робер Маршан 1911 оны 11 дүгээр сарын 26-ны өдөр мэндэлсэн юм. Тэрбээр аль хүүхэд байхаасаа л мэргэжлийн дугуйчин болохыг хүсч байсан ч түүнийг их спортод аваагүй гэнэ. Иймд Маршан мод бэлтгэгч, жолоочоор ажиллахын зэрэгцээ сонирхогчийн түвшинд уралддаг байв. Харин тэтгэвэрт гарсныхаа дараа унадаг дугуйн спортоор мэргэжлийн түвшинд хичээллэж эхэлжээ.

Сэтгэгдэл ( 5 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
k(202.179.11.42) 2014 оны 02 сарын 04

saihan ovoo baina shuu

0  |  0
Top