Оросууд Украйны бослогод оролцож эхлэв

Автор | Zindaa.mn
2014 оны 02 сарын 05

Оросын Засгийн газраас Украйны сөрөг хүчнийг эрх баригчидтайгаа зөвшилцөж, асуудлыг тайван замаар шийдэхийг уриалсан байна. Жагсагчид анх эсэргүүцлийн хөдөлгөөнийг хязгаарлах хуулийг хүчингүй болгохыг шаардаж байсан бол одоо Ерөнхийлөгч Виктор Януковичийг огцрохыг шаардах болов.

Харин Европын холбоо, АНУ Украйны өрийг дарах асуудлыг хэлэлцэж байгаа аж. Тэдний зүгээс Киев жинхэнэ шинэчлэлд бэлтгэх хэрэгтэй гэх зөвлөмжийг өгч байна. Гэвч Украйны эрх баригчид энэ саналаас эрс татгалзаж байгаа.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top