Өвлийн олимп эхлэхэд хоёр хоног үлдлээ

Автор | Zindaa.mn
2014 оны 02 сарын 05

2014 оны өвлиийн Олимпийн XXII их наадам ОХУ-ын Сочи хотноо энэ сарын 7-нд болох билээ. Олимпийн их наадамд 98 орны 2500 гаруй тамирчид спортын 15 төрөлд 98 багц медалийн төлөө өрсөлдөнө. Наадам биатлоны эрэгтэйчүүдийн 10 км, тэшүүрийн эрэгтэйчүүдийн 5000 м, цаны эмэгтэйчүүдийн 15 км зэрэг таван төрлөөр эхэлж, тэмцээний сүүлийн өдөр энэ сарын 17-нд бобслей, хоккей, гүйлтийн цаны эрэгтэйчүүдийн 50 км-ын медиалтнууд тодорч, олимпийн наадам өндөрлөнө.  Олимпийн нээлт, хаалтын ёслолын ажиллагаа  40 мянган хүний суудалтай “Фишт” цэнгэлдэх хүрээлэнд болох юм байна.

Манай улсыг төлөөлөн “Сочи 2014” өвлийн Олимпод гүйлтийн цана, тэшүүрийн төрлөөр “Мон-Алтиус” БТДС-ийн оюутан Ч.Отгонцэцэг, Үндэсний БТДС-ийн оюутан, ОУХМ Б.Бямбадорж нар оролцоно. Монголын тамирчид өвлийн Олимпд оролцож эхэлсэний 50 жилийн ой энэ онд тохиож 13 дахь удаагаа монголчууд өвлийн олимпод оролцож байгаа билээ.  Монголын цаначид энэ сарын 13, 14-нд уралдааны замд гарах юм.



Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top