АНУ-ын Үндэсний аюулгүй байдлын албаныхан Сочийн өвлийн Олимпийн хамгаалалтын алба руу сэрэмжлүүлэг хүргэжээ. Учир нь Америкийн нисэх хүчний хяналтын ажилтнууд Олимп үзэх гэж явсан жуулчны цүнхнээс шүдний ооны саванд нуусан тэсрэх бодис илрүүлсэн байна.
Тиймээс дэлхийн улс орнуудаас ОХУ руу, эсвэл Сочи руу нислэг үйлддэг авиа компаниудыг хамгаалалт, хяналтыг дээд түвшинд хүргэж, өндөржүүлсэн бэлэн байдалд ажиллахыг анхааруулав.
Энэ нь Сочийн Олимпийн аюулгүй байдалд харшлах хамгийн сүүлийн үеийн мэдээ бөгөөд ОХУ-ын Засгийн газраас шаардлагатай тохиолдолд армийн тусгай хүчийг байлдааны зорилгоор бэлэн байдалд байлгахаар болж байна.
Мөн олон улсын тагнуулын сүлжээг ашиглан мэдээлэл авахаар болж, үүнд хэд хэдэн орон хүч хавсрахаар болсон аж. Одоогоор АНУ-ын тэнгисийн цэргийн тусгай хүчний байлдааны хоёр хөлөг онгоц Хар далайд байрлаж, онц тохиолдолд цэнэгт хошуу ашиглана гэдгээ албан ёсоор мэдэгдсэн.
Үүнтэй зэрэгцэн Умард Кавказын исламын дайчид төлөвлөсөн, анхааруулсан халдлагуудаа хийхэд бэлэн болсон гэж мэдэгдсээр байна.
Сэтгэгдэл ( 0 )