Хятадын арлын маргаанд АНУ оролцож эхэллээ

Автор | Zindaa.mn
2014 оны 02 сарын 06

АНУ Хятадын Өмнөд тэнгис дэх маргаантай арлын асуудлыг илүү тодорхой болгохыг Бээжингээс хүсч, үүнийг олон улсын хуулиар шийдвэрлэх хэрэгтэй гэв. Зүүн Азийг хариуцсан Төрийн нарийн бичгийн дарга Даньел Рассел Хятадыг шүүмжилсэн байр суурийг илэрхийлсэн аж.

Олон улсын зүгээс АНУ-ын энэ үйлдлийг Ази дахь нөлөөгөө нэмэгдүүлэх гэсэн арга гэж үзсэн байна. Гэхдээ Хятадын агаарын хүчин, агаараас эсэргүүцэх батальонууд Хятадын Өмнөд тэнгис дэх ажиллагаагаа улам өргөжүүлж байгаа.

Гэвч энэ арлууд яагаад маргааны бүс болов гэдгийг одоо олон улс хөндөж эхлэв. Учир нь Өмнөд тэнгис дэх эдгээр арал нефть, байгалийн хийн баялаг нөөцтэй ба зургаан улс энд ашиг сонирхлын зөрчлөө илэрхийлээд байгаа. Өөрөөр хэлбэл, зөвхөн Япон, Хятадын гэгдэж байсан энэ асуудал хүрээгээ тэлж, олон улсын чанартай болж байгаа юм.

Эдгээр зургаан оронд Хятад, Филиппин, Бруней, Въетнам, Тайван, Малайз багтаж байна. Тэд тус бүрийн эрх ашгийг тодорхойлсон.

Даньел Рассел энэ талаар “Далайн маргааныг Хятад улс зөвхөн өөрт тохируулан шийдвэрлэх гэж байгаа нь буруу. Энэ бол олон улсын бүс. Тиймээс олон улсын эрхзүйн зохицуулалтаар шийдвэрлэх ёстой” гэжээ.

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Монголчууд(183.81.169.22) 2014 оны 02 сарын 06

Болдог бол бүх улс гүрэн нэгдээд Баярцогтын Хятадыг газрын хөрснөөс арчих юмсан.

0  |  0
Top