Эрдэмтэд хуруугаа мэдэрч, хөдөлгөх боломжтой хиймэл гар бүтээсэн байна. Энэ гарны хуруунуудыг хүн мэдрэхүйгээрээ удирдан хөдөлгөх боломжтой аж.
Мэдрэхүйтэй хиймэл гарыг Данийн иргэнд суулгахад тэрбээр хиймэл хуруунуудаа удирдаж, атгаж, барьж чаджээ. Мэс заслыг Италид хийсэн нь ийнхүү амжилттай болсон учраас үүнийг үйлдвэрлэх боломжийг судалж эхэлсэн байна.
Хиймэл гарыг анх туршсан Данийн иргэн Дэннис Аабо арван жилийн өмнө ослын улмаас гаргүй болсон ба хиймэл хуруунуудаа ашиглан аяга барих агшинд тэсэлгүй уйлжээ. Хэдийгээр хиймэл гарны хуруунуудыг бага зэрэг болхи, хөшүүн байгаа ч энэ нь шинжлэх ухааны гайхамшигт ололтуудын нэг болж, эрдэмтэд үүнийг илүү боловсронгуй болгохоор ажиллаж байна.
Мэдрэхүйтэй гарыг бүтээх багт Итали, Швейцарь, Германын эрдэмтэд ажилласан юм. Хиймэл гарны гол систем нь тархины мэдрэхүйг хүлээж авах чадвартай электрон төхөөрөмж юм. Энэ нь мэдрэлийн судлуудыг хүлээж авч, тархинаас өгсөн үүргийг гүйцэтгэх чадвартай гэсэн үг.
Д.Маргад
Сэтгэгдэл ( 1 )
:P