Ливид дунд сургуульд бөмбөг тэсэлж, 12 хүүхэд гэмтээв

Автор | Zindaa.mn
2014 оны 02 сарын 06

Ливийн нийслэл Бенгазид алан хядагчид дунд сургууль руу халдаж, бөмбөг тэсэлсний улмаас 12 хүүхэд хүнд гэмтжээ. Гэрчүүдийн мэдээлснээр, алан хядагчид сургуулийн их завсарлагааны үеэр дайрч ороод бөмбөг шидсэн байна.

Бенгазид өнгөрсөн онд алан хядлага хэд хэдэн удаа гарсан хүүхдүүд рүү дайрсан тохиолдол гараагүй юм. Одоогоор энэ хэргийн хариуцлагыг хүлээх бүлэгллэ гарч ирээгүй бөгөөд исламын шашинтнууд хүүхдүүдийг золиос болгосныг шүүмжилжээ.

Хамгийн гол нь Бенгазийн Табилину дүүргийн нэгэн иргэн гэрээсээ бөмбөг аваад гарахыг харсан хүмүүс цагдаад мэдэгдсэн ч тэр этгээд ор сураггүй болсон байна. Тэр этгээдийг харснаас 30 орчим минутын дараа теньтэй машин унасан алуурчид сургуулийн хашаа руу дайран орж, сургуулийн хаалгаар бөмбөг шидэлж эхэлсэн аж.

Д.Маргад

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top