Сирид агаарын довтолгооны үеэр 15 хүүхэд амиа алдав

Автор | Zindaa.mn
2014 оны 02 сарын 06

Сирийн хамгийн том хот Алеппод алан хядагчдыг устгах ажиллагааны үеэр сургууль дээр бөмбөг унагааж 15 хүүхэд амиа алдсан байна. Иргэний дайн дэгдсэнээс хойш Засгийн газрын хүчин хоёр дахь удаагаа агаараас томоохон дайралт хийсэн нь энэ бөгөөд үүний дараа АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Жон Керри мэдэгдэл хийжээ.

Тэрбээр “Алеппод анх удаа ийм эмгэнэл гарч байгаа юм биш. Энэ бол Башар Ассадын жинхэнэ төрх. Хэдийгээр тэрбээр терроризмын эсрэг тэмцэж байгаа гэсэн ч түүний бодлогын золиос гэмгүй иргэд болж байна. Ард түмнийг хүчээр нухчиж байгаа нь ялалт биш мухардал” гэсэн аж.

Өнгөрсөн амралтын өдрүүдээр 126 хүн агаарын бөмбөгдөлтийн үеэр амиа алдсаны ихэнх нь гэмгүй иргэд, хүүхэд, эмэгтэйчүүд байжээ. Мөн өнгөрсөн даваа гаригт л гэхэд 26 хүн алуулсан гэж Их Британийн Хүний эрхийн байгууллага мэдэгдсэн юм.

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Монгол(103.26.194.114) 2014 оны 02 сарын 06

Нисэгчгуй дроноос пуужин харваж афган пакистанл гэмгуй хумуусийг америкууд алж байгаа нь бас тэдний унэн торх гэж хэлж болно. Оорсдоо эхлээд болиод дараа нь бусдыг шуумжлээч керри гуай

0  |  0
Top