Волгоградын алан хядах ажиллагааны гол сэжигтэнийг цагдаа нар буудан хороов

Автор | Zindaa.mn
2014 оны 02 сарын 06

Оросын Волгоградад террорист халдлага хийсэн байх магадлалтай сэжигтэн лхагва гаригт Дагестанд цагдаа нартай буудалцах үеэр амиа алдсан гэж CNN мэдээлэв. Сэжигтэн этгээдийг баривчлах ажиллагаа Избербаш хотод болж, түүнийг гэрт цагдаа нар очих үед тэрээр гал нээсэн аж.

Энэ үеэр алан хядагчдаас ганц нь л амьд үлдэж, бууж өгсөн бөгөөд бусад нь буудуулж амиа алджээ. Эдгээр алан хядагчийн халдлагаас болж Волгоградад 34 хүн амиа алдаж, 100 орчим хүн гэмтэж бэртсэн. Тэд үүнийгээ Сочийн Олимпийг угтсан бэлэг гэж нэрлэсэн.

Д.Маргад

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
putin (203.194.114.102) 2014 оны 02 сарын 06

Yychlaarai ted amid bgaa barigdsan ydaxgyi yl sonsono

0  |  0
Top