Оросын эрдэмтэд Олон Улсын Сансарын Станцад хэд хэдэн төрлийн хүнсний ногоо ургуулж, тэдгээрийг хүнсэнд хэрэглэхэд ямар нэгэн эрсдэлгүй болохыг тогтоосон байна. Лада хэмээн нэрлэгдэх хүлэмжинд ургуулсан вандуй, давжаа буудай, япон навчит ногооны өсөлт хэвийн, дэлхий дээр ургуулснаас ялгаагүй байжээ. Энэ нь сансарт хүнсний ногоо ургуулах, нисгэгчдийг шинэ ногоогоор хангахад асуудалгүй гэдгийн нотлогоо болж байна. Хүнсний ногоо нь зөвхөн хүнсний хэрэгцээнээс гадна сансарын нисгэгчдийн сэтгэл зүйд ихээхэн эерэг нөлөө үзүүлэх юм. Лада хүлэмжийн модуль нь зөөвөрлөх боломжтой бөгөөд одоогийн байдлаар хорт бичил биетүүд үржсэн эсэхийг шалгах, зарим засвар хийх зорилгоор дэлхийд ирүүлээд байна. Цаашид цагаан будаа, төмс, чинжүү зэрэг ургамлыг сансарт тариалахаар төлөвлөжээ. Оросын эрдэмтэд өмнө нь ОУСС-д буудай тариалж, түүгээр нэрсэн шар айргийг худалдаалж байсан билээ.
Сэтгэгдэл ( 0 )