Сочийн Олимт маргааш эхэлнэ. Хүн төрөлхтний эв нэгдлийн хамгийн том бэлгэдэл болсон энэ наадмын эрхийг авахын тулд дэлхийн хотуудын өрсөлдөөн арван жилийн турш үргэлжилдэг.
Өдгөөгөөс долоон жилийн тэртэйд ОХУ энэ марафонд ялалт байгуулж, Олимпийг эх орондоо зохион байгуулах эрхийн эзэн болсон. Хар далайн эрэгт, үзэсгэлэнт Сочи хотод болох гэж буй өвлийн Олимп өмнөх жилүүдийнхээс дуулиан шуугианаараа зартай нь болж байна.
Террористууд заналхийлж, өвлийн хахир хүйтэн дарласан ч хүн төрөлхтөн үүнийг эс тоож, Сочиг зорьсоор байна. Гэтэл оросууд зочдод тун ч гол горойм “бэлэг” барьсан талаар CNN мэдээлэв.
Учир нь энэ удаагийн өвлийн Олимпийн аливаа зардал түүхэнд байгаагүй өндөр өртөг дагуулж, энэ нь үзэгч, зочдыг хөлдөө чирч эхэлжээ. ОХУ өвлийн Олимпод зориулж 50 тэрбум ам.доллар зарцуулсан.
Тиймээс зочид буудал, зочдын хотхон, бусад үйлчилгээг дээд зэрэглэлийнх байхаар зохион байгуулсан гэж байгаа ч очсон зочид тэс өөр сэтгэгдлийг өөрсдийн цахим хуудастаа үлдээж эхэллээ.
Дундуураа тасалгаагүй суултуурууд, хөшиг тогтоогч нь унасан зочид буудал, цоргоноос нь зэвтэй ус гоожих люкс өрөөнүүд, санаанд багтамгүй өндөр үнэтэй хоол, цай, халаалт нь ажилладаггүй амралтын газрууд гээд зочдыг тухгүйтүүлэх бүх л нөхцөл бүрдсэн байгаа аж.
Сэтгэгдэл ( 5 )
t1
manaihan barilga sport tsogtsolboriinch hiij chadahgyi garuu du
аргагүй шүү дээ оросууд гэдгийг мартаа юу
Mangar orosuud neg iimerhuu yum hiine dee...