Оросын цоо шинэ Як-130 сөнөөгч онгоцны туршилтын нислэгийг ирэх сард болох Сингапурийн агаарын шоуны үеэр хийнэ гэж “Риа Новости” уламжлав. Холбооны Цэрэг, техникийн хамтын ажиллагааны албаны мэдээгээр, Оросын “United Aircraft” корпораци дээрх сөнөөгчөөс гадна байлдааны Су-35, Т-50 болон иргэний нисэхийн Сухой Супержет-100, MS-21, Be-200 загваруудыг танилцуулах ажээ.
Як-130-ын хувьд хоёр суудалтай, хөнгөн загварын сөнөөгч бөгөөд хөөгч сумнаас хамгаалах, пуужин эсэргүүцэх чадвартай, тийрэлтэт хөдөлгүүртэй, энэ төрлийн онгоцуудаас хурд хүчээр хамгийн өндөр түвшнийх гэж мэргэжилтнүүд үзэж байна.
[gallery]
Дээд хурд нь 1060 км/цаг бөгөөд 3000 кг-ийн даацтай, пуужин тээвэрлэх горимтой зэвсэг аж. 2012 онд ОХУ хоёр дахь том зэвсэг нийлүүлэгч байсан бол энэ онд нэгдүгээрт орно гэж шинжээчид дүгнэсэн. Өнгөрсөн жил Афганистан, Гана, Оман, Танзани болон бусад 80 оронд 15.2 тэрбум ам.долларын зэвсэг нийлүүлжээ.
Дашрамд дурдахад, Сингапурын агаарын шоу хоёрдугаар сарын 11-16-нд болох ба 38 орны 550 компани бүтээлээ танилцуулах юм байна.
Сэтгэгдэл ( 10 )
menger”deer”zagdaa”nar”gar”chiidentei”parchuktortoi”shuxertei”necexiig”boliul”bugd”xiatad”xumuuc”baina
manai toriinxon idej uuj baixaar ulc ornoo xamgaalax tal deer uv xiij baigaa umbe mongoliin armiin nicex xuchin orobdmoor baidald baigaa baix
orsiin yak korporatsiin ongotsuud ali eh ornii dainii ved shildeg ni bsan odoo ch bj bn.tsaashdaa ch bsaar bh bolno.ah nartaa amjilt hvsch bn
galt tereg 1000 hureh geed baihad setguulch aldaa bailgyi de 10600 bilu de
Boeing 998 km/h
irgenii teevriin ongots barag iim hurdtai nisej baigaa biz deee
tsagt 1060 km gevel ih udaan baian aaa
Bid odoo delxiid noerxox bol amerik soryy