Хятадын Ерөнхийлөгч Ши Жинпин ОХУ-ын Ерөнхийлөгчийн урилгаар өнөө өглөө Москвад буулаа. Тэрбээр Сочийн Олимпийн нээлтийг үзэхээр ирж байгаа гэж “Синьхуа” мэдээлэв.
Түүнийг дагалдан Хятадын Коммунист намын Төв хорооны газрын дарга Ван Хюнин, мөн намын Нарийн бичгийн дарга, улстөрийн товчооны гишүүн Ли Жаншу, намын Төв хорооны ерөнхий газрын дарга, Төрийн зөвлөлийн гишүүн Ян Жьечи нар явж байгаа аж.
Хэдийгээр тэрбээр Олимпийн нээлтийг үзэх гэж байгаа ч хятадууд ойрын жилүүдэд ийм өргөн хэмжээний айчлалыг Орост хийгээгүй юм байна. Мөн Владимир Путин, Ши Жинпин нарын тусгай уулзалт Москвад болно гэж олон улс үзэж байгаа.
Энэ үеэр яригдах гол асуудал нь газар нутгийн маргаан бөгөөд хятадууд энэ талд Оросын дэмжлэгийг авах сонирхолтой байгаа гэж шинжээчид дүгнэсэн юм.
Сэтгэгдэл ( 1 )
Хэрвээ оросхятад хоёрманай орны талаар таагүй асуудал хэлэлцвээс энэ 2 орны хооронд улс төрөөр янхандсан улстөрч нэртэй тэнэгүүдээс ял асуух ёстой бусуу аан?