Манай улс хайлуур жонш олборлолтоор дэлхийд эхний тавдугаар байранд бичигдэж байна. Түүнчлэн хайлуур жоншны худалдаанд ч дээгүүр байранд орж байгааг мэргэжилтнүүд хэлж буй. 2000 он хүртэл дэлхийн хайлуур жоншны бүтээгдэхүүний экспортыг Хятад улс тэргүүлж ганцаараа дэлхийн экспортын 50 хувийг эзэлдэг байсан бол дотоодын хэрэгцээний өсөлттэй холбогдон экспортоо бууруулж тэдний оронд Мексик улс тэргүүн байранд гарч иржээ. Өдгөө дэлхийн хайлуур жоншны экспортын 54 хувийг Хятад, Мексик улсууд эзэлж, 25 хувийг Монгол, ӨАБНУ эзэлж байна. Дэлхийн хайлуур жоншны баяжмалын зах зээлийн 65 хувийг хайлуурын хүчил, 35 хувийг металлургийн сорт эзэлдэг. Мексик улс үндсэндээ металлургийн сортын баяжмал экспортолдог бол Хятад улсын экспортын 70 хувийг хайлуурын хүчлийн баяжмал эзэлдэг байна. Монгол улсын хайлуур жоншны экспортын 60 гаруй хувийг металлургийн сортын баяжмал эзэлдэг. Хятад, Мексик улсууд хайлуур жоншны баяжмалаа АНУ-д экспортолдог бол Монголын хайлуур жоншны гол зах зээл Орос, Украин улс гэдэг ч, бодит байдал дээр өмнө хөрш рүү голчлон гаргаж байгаа. Хайлуур жоншны бүтээгдэхүүний дэлхийн зах зээлийн эрэлт, нийлүүлэлт, үнийг үндсэндээ БНХАУ тогтоож байгаа аж.
Сэтгэгдэл ( 1 )
yamar xudalch yum orosuud jonsh awxaa bagsagsan barag awaxgvi bga shvv dee xytadruu l garch bga shvv dee jonshnii ulsiin vildwervvd xvnd baidald bga shvvymar muuxai xudalch we ajilchid 300 gaas 400 myngan togrognii tsalin awch bgaa shvv dee