Их Британийн Клактон тосгонд өглөөний 8.30 минутын үед нэгэн айлд хүчтэй чимээ гарч байшин нь нурсан бөгөөд шалтгаан нь тэр айлын хэрэглэж байсан газ дэлбэрсэн байжээ. Аз болоход хүний амь эрсдээгүй боловч 10 гаран хүн гэмтэж эмнэлэгт хүргэгджээ. Тэдний гэр бүлийнхнээс гадна хөршүүд нь мөн гэмтэл авч эмнэлэгт хүргэгдсэн бөгөөд гал тогооны өрөөнд байсан 50 гаран насны эмээ өвөө хоёр гадагшаа хол шидэгдэж гудамжинд унасан байна. Дэлбэрэлтэд тэдний байшин нураад зогсохгүй хөршийнх нь байшин бага зэрэг эвдэрчээ. Байдлыг сайжиртал тэр орчмын оршин суугчдыг өөр газар түр шилжүүлжээ.
Сэтгэгдэл ( 0 )