АНУ-ын хариуцлагатай албан тушаалтны Украйны хямралын талаарх утасны яриаг нууцаар бичиж цахим ертөнцөөр тараажээ. ВВС-гийн мэдээгээр, энэ нь Төрийн нарийн бичгийн туслах Виктория Нуландын хоолой гэдгийг Европын холбоо тусгай график ашиглан таньсан байна.
Хамгийн гол нь, энэ ярианд Украйны сөрөг хүчнийхэнтэй хамтран ажиллах талаарх хэд хэдэн төлөвлөгөө тусгагдсан юм. Энэ яриа Youtube-д байршсаны дараа Орос байр сууриа илэрхийлж, Вашингтон Украйны асуудалд хөндлөнгөөс хошуу дүрж буйг шүүмжилжээ.
Энэ нь АНУ Виктор Януковичийг Москвагийн дарамтад орж, Европын холбооны гэрээнээс татгалзаж, үүнээс болж өнөөгийн нөхцөл үүссэн гэж үзэж буйгаа дээрх ярианд илэрхийлсэнтэй холбоотой.
Харин Виктория Нуланд дээрх ярианыхаа төлөө уучлал гуйж, энэ нь санал солилцох төдий зүйл байсан гэж мэдэгджээ. Тэрбээр өнгөрсөн арванхоёрдугаар сард Киевт айлчлах үеэрээ сөрөг хүчнийхэнтэй санал солилцож байжээ.
Сэтгэгдэл ( 4 )
Монголд суугаа АНУ-ийн элчин сайд”Киев ба Вашингтооноос Улаанбаатар хүртэл бүх ард түмэн нэгдэж ... дарангууйлагчди йн эсрэг боссон чин зоригт (Украйны) эрчүүдийг дэмжицгэе” гэж уриалсан байнлээ. АНУ-ийн эрх баригчид дэлхийг эзэмших, захирах санаагаа хэзээ орхих бол......?
үнэн дэмжиж байна энэ муу америк л хийсэн зүйл
үнэн дэмжиж байна энэ муу америк л хийсэн зүйл
Угаасаа л Америк барууны санхүүжилт Украйны сөрөг хүчнийг дэмжиж улсыг хүнд байдал оруулсан шүү дээ. Тэд Украйнд туслана гэж байхгүй. Зүгээр л Оросын хүчийг сулруулах нь чухал Украйнчууд бие биесээ гэмтээх, алах тэдэнд огтхон ч падгүй