Бразильд нийтийн тээврийг эсэргүүцсэн жагсаал мөргөлдөөн болж хувирав

Автор | Zindaa.mn
2014 оны 02 сарын 07

Бразильд олон зуун хүн нийтийн тээврийн үнэ өссөнийг эсэргүүцэж жагсаж байгаад яваандаа цагдаа нартай мөргөлдөн, томоохон үймээн болон хувирлаа. Энэ жагсаалд хотын захаас ажил руугаа явдаг хүмүүс, нийгмийн дундаж болон дунджаас доогуурх түвшнийхэн түлхүү оролцжээ. Тэд жагсаалаа Рио де Жанейрогийн төв буудлаас эхэлсэн байна.

Цагдаа нар жагсагчдыг тараахаас нулимс асгаруулагч ашигласан нь олны эсэргүүцлийг дэвэргэж, мөргөлдөөн болон хувирчээ. Одоо жагсагчид дэлгүүр, худалдааны төвүүдийг дээрэмдэж, сэтгүүлч, эмч зэрэг аюултай бүсэд ажиллаж буй хүмүүс рүү халдаж эхэлсэн аж.

Бразильд нийтийн тээврээр нэг удаа зорчих үнэ 1.2 ам.доллараас 1.3 болж өссөн бөгөөд олон нийт энэ нэмэгдлийг ямар ч үндэслэлгүй гэж үзсэн байна.

Үүний өмнө зургаа, долоодугаар сард Бразильд хөлбөмбөгийн ДАШТ-ийг зохион байгуулахад хэт их зардал гаргаж байгааг эсэргүүцсэн жагсаал болж байсан ч ийм хэмжээнд хүрээгүй юм.

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
сүүгий(202.126.89.251) 2014 оны 02 сарын 09

Нийтийн тээврээс болж ийм юм болоод байхад манайд нийтийн тээврийнхэн дураараа дургиж л байдаг

0  |  0
Top