Италийн тэнгисийн цэргийн хүчин өнгөрсөн 24 цагийн турш хууль бусаар хил нэвтрэхийг оролдсон 1123 хүнийг аварчээ. Тэд Хойд Африкаас ирсэн бөгөөд олноороо жижиг завьнуудад хуваагдан суусан нь живэх дөхсөн байжээ.
Он гарсаар Итали руу хууль бусар цагаачлагчдын тоо эрс нэмэгдсэн гэж тус улсын Цагаачлалын албанаас мэдэгдэв.
Усан цэргүүд далайд төөрч, олон хоног хоол, цэвэр усгүй явсан хүмүүсийг аварсан бөгөөд хамгийн сүүлд 97 хүнийг ачсан загасчны завийг Сицилийн ойролцоо, Лампедуса арлаас 200 орчим км-ийн зайтай олжээ.
Энэ завинд 47 эмэгтэй, 50 хүүхэд байснаас дөрвөн эмэгтэй нь жирэмсэн, хэзээ мөдгүй амаржих дөхсөн байж. Тэдний хэлж буйгаар, долоон цагаач Испани руу сэлэхийг оролдон живсэн байна.
Д.Маргад
Сэтгэгдэл ( 0 )