Афганистан, Пакистаны шинэ Засгийн газарт талибуудын нөлөө бэхжиж эхэллээ гэж ВВС-ийн нийтлэлд бичжээ. Эдгээр орны эрх баригчид талибуудтай ярилцах түгшүүртэй оролдлого хийж байгаа бөгөөд олон улсын зүгээс энэ оролдлогыг тусгаар тогтнол, улстөрийн арайхийж эмхрэх гэж байгаа байдлыг үгүй хийх хуумгай явдал гэж үзэж байгаа аж.
Гэхдээ Афганы эрх баригчид үүнийг талибануудын халдлага, алан хядлагыг зогсоох арга гэж тайлбарлаж байна. Ямар ч байсан талибуудтай хэлэлцээрийн ширээнд суух шаардлагатай гэж дүгнэсэн учраас ийм алхам хийж эхэлжээ.
Сүүлийн үед Ерөнхийлөгч Хамид Карзайг талибуудтай нууц харилцаа тогтоож, Энхтайвны дээд зөвлөлийн ажлыг цалгардуулж байна гэж АНУ шүүмжилсэн.
Тэрбээр барууны цэргийн хүчин Афганыг орхих үеэр АНУ-ын энхийг сахиулагчдаас татгалзаж, энхийн гэрээнд гарын үсэг зураагүй. Афганчууд гадаадын энхийн сахиулагчдыг явуулах дургүй байсан ч Карзайн зүгээс Вашингтонд илт дайсагнасан байр суурьтай хандаж байсан.
Одоогоос хоёр жилийн өмнө Вашингтон Талибантай хэлэлцээрийн суух боломж бүрдсэн ч үүнийг зогсоосон нь тухайн үед дуулиан тарьж байсан юм.
Харин өнөөгийн түвшнээс дүгнэхэд талибуудын улстөрийн статус дахин дээшлэх боломж алхам бүрт тодорч байгаа бөгөөд удахгүй болох сонгуульд Карзай талибуудын дэмжлэгийг авах сонирхолтой байгаа аж.
Түүний санаархал өнгөрсөн сард бүр ч тодорхой болсон. Юу гэвэл, нэгдүгээр сард Кабул дахь нэгэн ресторан руу Талибаны алан хядагчид халдаж, гадаадын 13 иргэний аминд хүрсний дөрөв нь НҮБ-ын ажилтан байсан юм. Тэр үед Хамид Карзай алан хядагчдыг зэмлэн, буруушаасан байр суурь илэрхийлээгүй. Харин тэрбээр Парван аймагт хийсэн АНУ-ын цэргийн хүчний агаарын дайралтыг хүчтэй шүүмжилсэн.
Түүний энэ алхам талибыг шууд дэмжсэн явдал болсон юм.
Д.Маргад
Сэтгэгдэл ( 2 )
Америкийн жинхэнэ нуур царайг таньж дээ Карзай
Ene afganuud 750-iad jiliin umnu MONGOLchuudad ezlegdej ih gurnii heseg bolj yavsnaas uuruur yamarch tohioldol baihguiee.Orosuud ch[nuguu augaa ih guren] zevsgiin hucheer erhesheeldee oruulj chadaaguig delhii harsan.USA-ch chadsangui shiv dee.Ug ner AFHGANISTAN n pushtun heleer yu ch ilerhiildeggui.Uchir n AFHGAN n AVGA gesen tuhai ueiin mongol haanii ner ajee. Uhaandaa AVGA STAN[ulus]=AVGANISTAN [AVGIIN ULUS].MONGOL ULSIIN TUUH botiig unshina uu.