Хятадын алдарт бүжигчин Ян Липиний зээ охин 15 настай Вей Каи охин дөрвөн цагийн турш тасралтгүй эргэлдсэн байна. Тэрээр Хятадын шинэ жилийн баярын үдэшлэгийн тоглолтон дээр ийнхүү бүжиглэсэн юм. Жил бүр Хятадын төв сувгаар дамжуулдаг уг цэнгүүнийг 730 сая хүн үзэж сонирхдог. Тиймээс оролцогчдод өндөр шаардлага тавьдаг ажээ. Гэтэл 15 настай охины бүжиг Хятадын иргэдэд таалагдах нь бүү хэл жиргээчдээс хүчтэй шүүмжлэл хүртсэн байна. Тэд 15-хан настай охиныг ийм олон цаг тасралтгүй эргэлдүүлж бүжиглүүлсэн нь хэтэрхий харгис хэмээн шүүмжилж байна. Гэхдээ ийм олон цаг бүжиглэж байхад тэнцвэрээ алдаагүй нь хосгүй авьяас гэж үнэлэх хүмүүс ч байгаа юм.
Сэтгэгдэл ( 0 )