Сирийн Хом хотоос 600 гаруй хүүхэд, эмэгтэйчүүдийг нүүлгэв

Автор | Zindaa.mn
2014 оны 02 сарын 10

Сирид хүмүүнлэгийн тусламж үзүүлж байсан НҮБ-ын ажилчид руу халдсаны дараа 600 гаруй хүнийг нүүлгэн шилжүүлжээ. Сирийн Засгийн газрын “Syrian TV” сувгаас дамжуулж буйгаар, нийт 611 хүнийг нүүлгэж байгаагийн дийлэнх нь хүүхэд, эмэгтэйчүүд, өндөр настанууд юм байна.

Одоогоор Хом хотод НҮБ, Улаан хавирган сар нийгэмлэгийн ажилтнууд хүмүүст тусалж, хоол хүнс нийлүүлж, шархдагсдад эмнэлгийн тусламж үзүүлж байгаа. Гэхдээ энэ бүсэд ачааны машин, онгоц нэвтрэхэд хэцүү, томоохон тулаан, мөргөлдөөн гарсаар байгаа тул багагүй хүндрэл учиржээ.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top