Швейцарь улс цагаачдын боломжийг хязгаарлана

Автор | Zindaa.mn
2014 оны 02 сарын 10

Швейцарийн эрх баригчид тус улсад ажиллаж, амьдарч буй болон шинээр ирэх цагаач иргэдийн тоо, суурьшилд хязгаарлалт хийхээр болсон байна. Тус улсын Холбооны зөвлөл сүүлийн жилүүдэд уугуул иргэдээс шалтгаалаагүй хүн амын өсөлт нэмэгдэж байгаа нь нийгэмд том дарамт авч ирнэ гэж үзжээ.

Үүнээс гадна цагаачдын тоо өссөнөөр дотоодын бизнес эрхлэгч, ажил хайгчдад эрсдэл учруулахаас гадна Европын холбоотой харилцахад төвөг учруулна гэсэн юм. Цагаачид Европын холбооны орнуудаас Швейцарьт ирж, ажиллахад чөлөөтэй байсан.

Хамгийн гол нь Швейцарь улс Европын холбоотой гэрээ байгуулахад цагаачдын асуудал том саад болсон нь ийм шийдвэрт хүрэх гол хүчин зүйл байсан гэж Холбооны зөвлөлөөс мэдэгдсэн.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top