Олимпийн нээлтэнд техникчээр ажиллаж байсан залууг хэрцгийгээр хөнөөсөн байжээ

Автор | Zindaa.mn
2014 оны 02 сарын 10


Хоёрдугаар сарын 7-ны өдөр 2014 оны өвлийн олимпийн наадмын нээлтийн шууд дамжуулалтыг үзсэн хүмүүс гэрлийн шоуны үеэр бяцхан саатал гарсан талаар анзаарсан байх. 

Зохион байгуулагчдын төлөвлөснөөр агаарт таван цасан ширхэг Олимпийн билэгдэл болох таван цагаригийг үүсгэх ёстой байсан ч нэг цасан ширхэг нь задраагүй, үүнийг нь хүмүүс техникийн алдаа гэж үзэж байлаа. 

Техникчээр ажиллаж байсан Борис Авдеевын цогцосыг Олимпийн нээлт болсноос хэдэн цагийн дараа олжээ. 

Харин хожим нь тодруулснаар тухайн үед гэрлийн шоуг хариуцаж байсан техникч бусдын гарт амиа алдснаас ийм асуудал үүссэн байна. 

Техникчээр ажиллаж байсан Борис Авдеевын цогцосыг Олимпийн нээлт болсноос хэдэн цагийн дараа олжээ. 

Түүний цогцос олон тооны хутганы шарх, хөхрөлт, гэмтэлтэй байсан гэнэ. Зочид буудалд буусан хүмүүсийн ярьснаар техникчийн өрөөнөөс шөнийн гурван цагийн орчимд чимээ гарч байснаа удалгүй гурван эрэгтэй гарч явжээ. 

Одоо энэ хэрэгт эрүү үүсгэн шалгаж байгаа юм байна.  

Эх сурвалж: ikon.mn

Сэтгэгдэл ( 5 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Оросуудаа гэж(202.21.111.10) 2014 оны 02 сарын 11

Үнээн тэр буудалд нь байрлаж байсан нэг канад нөхөр харсан юм байна лээ манайхан их мэдэж байна Оросууд гэж үнэхээр адгууснууд шүү

0  |  0
nono(202.55.180.98) 2014 оны 02 сарын 11

5 цагариг зэрэг дэлгэгдэх ёстой байсан.Цуварч дэлгэгдэгүй.Оро

0  |  0
!!!(83.153.124.210) 2014 оны 02 сарын 11

hudal medee huulj tavihaa bolivol yasan yum be, aan!!!!!!!

0  |  0
puujee m(103.10.21.40) 2014 оны 02 сарын 10

үгүй байлгүй дээ хэрвээ тийм юм болсон бол оросын телзизүүдээр ярих байсан

0  |  0
tenegeee(202.70.47.58) 2014 оны 02 сарын 10

hudlaa tsuuurhal shdee.

0  |  0
Top