Сирийн засгийн газар өрсөлдөгч талтайгаа хэлэлцэж байна

Автор | Zindaa.mn
2014 оны 02 сарын 11

Сирийн Засгийн газар болон сөргөлдөгч талуудын хэлэлцээрийн хоёрдугаар шат өчигдөр эхэлсэн билээ. Эхний өдрийн хуралдаан хаалттай болж өнгөрсөн байна. Эх сурвалжийн мэдээлсэнээр терроризм, хүчирхийллийг таслан зогсоох тухай асуудлаар хэлэлцсэн боловч үзэл бодлын зөрчилдөөн гарсан хэвээр байгаа аж. Женев хотноо үргэлжилж буй Сирийн энхийн хэлэлцээр нь гурван жилийн иргэний дайныг зогсоохын тулд сөргөлдөгч талуудыг анх удаа уулзуулж буйгаараа онцлог. Эхний шатны хэлэлцээрээр босогчдын талд эзлэгдсэн Хомс хотоос эмэгтэйчүүд, хүүхдүүдийг нүүлгэн шилжүүлэхээр тохиролцож, 600 гаруй хүнийг аюулын бүсээс гаргасан юм. Мөн босогчид, Засгийн газрын дайчдын хооронд түр гал зогсоох гэрээ байгуулсан. Тиймээс хэлэлцээрийн хоёрдугаар шат багагүй үр дүнтэй болно гэж Сиричүүд найдаж байна.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top