Алжирийн цэргийн онгоц осолдож, дотор нь 78 хүнээс ганц нь амьд үлджээ. Цэргийн нисэхийн Hercules C-130 онгоц осолдсон шалтгаан нь цаг агаарын таагүй нөхцөл гэж урьдчилан таамаглаж байгаа аж.
Амьд үлдсэн зорчигч одоогоор ухаангүй, тархиндаа маш хүнд гэмтэл авсан байна. Энэ ослын талаар орон нутгийн хэвлэлүүд бичихдээ, дотор нь 78 биш 103 хүн сууж явсан гэж байгаа бол Засгийн газар болон Батлан хамгаалах яамнаас үүнийг үгүйсгэжээ.
Онгоц дотор цэргийн алба хаагчид болон тэдний гэр бүлийнхэн байсан гэж албаныхан мэдээлж байна. Энэ хэргийн газар дээр очсон нутгийнхны хэлж буйгаар, шатсан цогцсуудын дийлэнх нь хүүхэд, эмэгтэйчүүдийнх байсан аж.
Онгоц Алжирын хойд нутгийн уулархаг бүсэд явж байхдаа осолдсон ба тэр үед бороотой, үүл, манан ихтэй байжээ.
Д.Маргад
Сэтгэгдэл ( 1 )
tsu2 tsereg erchuud ger bultege ingd uheh gj uruvdulteima