Хоёр Солонгосын түүхийг өөрчлөх хурал эхлэх гэж байна

Автор | Zindaa.mn
2014 оны 02 сарын 12

Хойд болон Өмнөд Солонгосын эрх баригчдын дээд хэмжээний уулзалт эхлэх гэж байна. Энэ нь сүүлийн жилүүдэд гараагүй өргөн хэмжээний уулзалт ба үүгээр хоёр орны найрамдлыг баталгаажуулах томоохон хэлэлцээр хийх юм.

Албаныхны мэдэгдсэнээр, Хойд Солонгосын хүсэлтээр уулзалтыг хилийн Панмунжум тосгонд хийхээр болжээ. Тэд мэдэгдэхдээ, өмнөдийнхөн хүсэлт хүлээж авбал энэ сарын эцсээр хийхээр төлөвлөсөн хоёр орны хагацсан ахан дүүсийг уулзуулах ажлыг зогсоохгүй гэсэн байна.

Пхенъяны зүгээс, АНУ, БНСУ-ын цэргийн хамтарсан сургуулилтыг цуцлахыг шаардаж байгаа. Харин өмнөдүүд одоогоор үүнд хариу өгөөгүй байгаа юм. БНСУ-ын төлөөлөгчдийг Үндэсний аюулгүй байдлын албаны дарга Ким Кёухун удирдах ажээ. Тэрбээр “Энэ хэлэлцээр хоёр орны түүхийг өөрчилж ч чадна. Хойд Солонгосыг хуралд нээлттэй, чөлөөтэй оролцоосой гэж хүсч байна” гэжээ.

Д.Маргад

Сэтгэгдэл ( 5 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
han(202.126.89.251) 2014 оны 02 сарын 13

uhsen muu atsaaraa negdeh bhdaa

0  |  0
Mongol(103.10.22.45) 2014 оны 02 сарын 12

Bid ch gesn Buriad,Xalimag,Ovormongol ax duu nartaigaa negdmeer bna shuu

0  |  0
suk(103.26.193.20) 2014 оны 02 сарын 12

zov

0  |  0
zochin(202.126.90.58) 2014 оны 02 сарын 12

alaltsaad garaad irehvii dee

0  |  0
zochin(202.126.90.58) 2014 оны 02 сарын 12

alaltsaad garaad irehvii dee

0  |  0
Top