Тайвань, Хятадын Засгийн газрууд 1949 оноос хойш анх удаа дээд түвшний уулзалт зохион байгуулав. Тайванийн Эх газрын асуудал эрхэлсэн зөвлөлийн тэргүүн Ван Юучи болон Хятадаас Тайванийн асуудлыг хариуцсан түшмэл Жан Жижун нар энэ уулзалтыг удирдаж байгаа юм.
Уулзалтын дараа Хятадын төрийн мэдлийн “Синьхуа” агентлаг хоёр орны нийгмийн харилцааны сүлжээг нээлттэй болгосныг мэдэгджээ. Үүнээс өмнө эдгээр орны харилцаа жижиг сан, эсвэл улстөрийн намуудын түвшинд л өрнөдөг байсан. Харин Засгийн газрын түвшинд нэг ч удаа албан ёсны уулзалт хийж байгаагүй аж.
Д.Маргад
Сэтгэгдэл ( 0 )