АНУ-ын сенатор, Кентукки мужаас сонгогдсон улстөрч Рэнд Пол Ерөнхийлөгч Барак Обама, Үндэсний аюулгүй байдлын алба, Засгийн газрын эсрэг заргалдахаар болжээ. Тэрбээр шүүхэд хандах болсон шалтгаанаа, дээрх албан тушаалтан, байгууллагууд Үндсэн хууль зөрчсөн гэж үзсэн байна.
Түүний нэхэмжлэлд Эдвард Снөүдэний олон нийтэд дэлгэсэн баримтууд, төрийн өндөр албан тушуултнуудын утсыг тагнаж чагнасан асуудал багтжээ.
Гэхдээ ажиглагчид түүний энэ үйлдлийг дараагийн сонгуулийн кампанит ажлын эхлэл гэж үзэж байгаа аж. Учир нь тэрбээр, либерал үзэлтнүүдийн дунд ихээхэн нэр хүндтэй, АНУ-ын дараагийн Ерөнхийлөгчид нэр дэвших боломжтой гэж үнэлэгддэг улстөрч юм.
Түүнчлэн Ардчилсан намаас Рэнд Полыг сойж буйгаа огтхон ч нуудаггүй. Харин Ерөнхийлөгч Барак Обамагийн талынхан түүнийг хэтэрхий популист ажил хийж байна гэж шүүмжилж байна.
Д.Маргад
Сэтгэгдэл ( 2 )
кентуки гэж ямар муж байнаа?шинэ мужтай болоо юу?