Үер...

Автор | Zindaa.mn
2014 оны 02 сарын 13

Их Британид сүүлийн жилүүдэд олон удаа үер болж байгаа бөгөөд  нутаг дэвсгэрийн ихэнх хэсэг ялангуяа зүүн эрэг үерийн гамшигт нэрвэгдээд байна. Өнгөрсөн арван оны сүүлээр 1000 гаруй байшин усанд автаж, цахилгаан тасран 4000 гаруй айл гэрэлгүй шинэ оноо угтаж байсан юм. Үерийн гамшигт нэг хүн амиа алдаж, 2000 гаруй өрх айл орон гэргүй болсон байна. Гамшигийн улмаас Чеширед  10,000, Вирралд 2500, хойд  Шропшэйртд  5500 айл эрчим хүчгүй болоод байна.  Темза гол дагуу үер усны өндөржүүлсэн бэлэн байдал зарлажээ. Лондонгоос 30 км зайтай голын эхэнд орших бүсийн зарим зам, байшин барилга усанд автсан бөгөөд хохирлын хэмжээ тэлж болзошгүй гэж эмээж байна. Баасан гаригаас дахин хүчтэй шуурга болох бөгөөд өмнөхөөсөө ч илүү хор уршиг учруулж магадгүй хэмээн цаг уурын албанаас анхааруулжээ. Тиймээс иргэдийг гэрээсээ гарахгүй байж үерийн хамгаалалт хийх хэрэгтэйг Засгийн газраас анхааруулсаар байна

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top