Б.Обамаг шүүхэд өгчээ

Автор | Zindaa.mn
2014 оны 02 сарын 15

АНУ-ын сенатч Рэнд Пол Ерөнхийлөгч Барак Обамаг шүүхэд өгсөн гэнэ. Тэрээр энэ талаараа Вашингтон хотноо пүрэв гаригт болсон хэвлэлийн бага хурлын үеэр мэдээлсэн байна. Рэнд Пол "Б.Обамагийн санаачилгаар 2011 оноос эхлэн ажил ба гэрийн  утасны яриаг чагнасан нь хууль бус үйлдэл юм" хэмээн буруутгав. Мөн тэрээр Вашингтон хотын дээд шүүхэд  өргөдөл өгчээ.  Рэнд Пол "Америк улс 2006 оноос үүрэн телефоны компаниудаас хувийн мэдээлэл цуглуулж ажиллуулах хөтөлбөрийг хэрэгжүүлж эхэлсэн. Энэ нь  АНУ-ын Үндсэн хуулийн дөрөвдүгээр зүйлийг зөрчиж, олон мянган иргэний хувийн нууцад халдаж, эрхийг нь ноцтойгоор зөрчсөн хэрэг боллоо" хэмээн буруутгажээ.

Сенатч, Барак Обамагаас гадна Үндэсний тагнуулын газрын дарга Жеймс Клэппер, Холбооны тагнуу­лын товчооны захирал Жеймс Коми, Үндэсний аюулгүй байдлын агентлагийн захирал Кейт Алек­сандр нарыг мөн шүүхэд дууджээ. Цагаан ордны хэвлэл мэдээллийн албаны дарга Эд Донован, "Ерөн­хийлөгч шүүхэд дуудагдсан талаараа мэдээгүй байгаа. Энэ хэргийг АНУ-ын дээд шүүхээр авч хэлэлцэнэ гэсэн бол Рэнд Пол Америкийн ард түмэн ялна гэдэгт итгэлтэй байна" хэмээн хэлжээ.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top