НҮБ Хойд Солонгосыг буруутган, олон улсад шүүхэд дуудна

Автор | Zindaa.mn
2014 оны 02 сарын 17

НҮБ-аас жилийн турш хийсэн ажиглалтдаа дүгнэлт хийж, Хойд Солонгост шаардлага хүргүүлнэ гэж ВВС мэдээлэв. Тус байгууллагын Хүний эрхийн зөвлөлөөс БНАСАУ дахь хүний эрхийн асуудал онц ноцтой хэмжээнд хүрч, харгислал хэтэрч байгааг анхааруулсан байна.

Шаардлагад аллага, хүний наймаа, боолчлол, эрүү шүүлт, улстөрийн хэлмэгдүүлэлт, гутаан доромжлол, бусад төрлийн гэмт хэргийн маш олон баримтыг хавсаргасан гэж албаны эх сурвалж мэдээлжээ.

Мөн НҮБ-аас зарим хэргийг олон улсын шүүхээр шийдвэрлэх ёстой гэж үзсэн аж. Тус баримтад дөнгөж амаржсан эмэгтэй өөрийн хүүхдийг живүүлэхээс өөр аргагүй болсон, дөнгөж төрсөн хүүхдүүд шоронд өлсгөлөнгөөс болж нас барж байгаа, гадаадын савангийн дуурь үзсэнээсээ болж гэр бүлээрээ харгис эрүүдэлт амссан хүмүүсийн тухай олон материал байгаа ажээ.

Эдгээрээс үндэсний хэмжээнд терроризмын бодлого хэрэгжүүлж байгаа нь НҮБ голлон буруутгасан байна. Мөн олон мянган хоригдол Хойд Солонгост энд тэндгүй байгуулсан хорих лагеруудад үхлээ хүлээж байгааг гэрчлэх баримтуудыг ч дурджээ.

Д.Маргад

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top