Украйны босогчид Засгийн газартайгаа тохиролцож эхлэв

Автор | Zindaa.mn
2014 оны 02 сарын 17

Украйны Засгийн газрын эсрэг босогчдыг өршөөсөн тогтоол өнөөдөр хүчин төгөлдөр болжээ. Тус улсын Прокурорын газрын албан ёсны цахим хуудаст энэ талаар бичсэн байна. Одоо босогчид хотын захиргаа болон бусад барилгыг орхиж байгаа бөгөөд Засгийн газартай тохиролцоонд хүрсэн гэж энд бичсэн аж.

Төрийн захиргааны зарим барилга босогчдын гарт хоёр сарын турш байсан ба энэ хугацаанд архив, төийн албадын бичиг баримтууд устсан гэж ВВС мэдээлэв. Үүнээс гадна босогчид Киевийн гудамж талбай дахь хаалтуудаа авч эхэлсэн байна.

Гэхдээ босогчдын зарим бүлэг тэмцлээ үргэлжлүүлсээр байгаа. Тэд Засгийн газар бүрэн буулт хийсний дараа тэмцлээ зогсооно гэжээ.

Энэ жагсаал Ерөнхийлөгч Виктор Янукови Европын холбооны гэрээнд гарын үсэг зурахаас татгалзсан арваннэгдүгээр сард эхэлж, улмаар бослого болон хувирсан юм. Тэрбээр ОХУ-тай хийх гадаад худалдааг дэмжиж байгаагаа мэдэгдсэн нь бослогыг дэвэргэсэн аж.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top