Өмнөд Солонгост барилга нурж, 10 хүн амиа алдлаа

Автор | Zindaa.mn
2014 оны 02 сарын 18

Өмнөд Солонгосын Гёонжу дахь амралтын газрын барилга нурсны улмаас 10 хүн амь үрэгдэж, 97 хүн гэмтжээ. Аврах албаныхны мэдэгдэж буйгаар, нурангин доор 10 гаруй хүн байгаа бөгөөд яаралтай гаргаж авахгүй бол удаан тэсэхгүй аж.

Амиа алдсан хүмүүсийн долоо нь оюутан байжээ. Тэд Пусан хотоос амрахаар ирсэн, нэгдүгээр курсын оюутнууд байсан гэнэ. БНСУ-ын Онцгой албаныхан ослын талаар албан ёсны мэдэгдэл хийсэн байна. Осол дээвэр дээр хуримтлагдсан цас хайлж, дэвтээснээс болж цөмөрсөнтэй холбоотой.

Д.Маргад

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
bvcbn(92.224.178.132) 2014 оны 02 сарын 18

tsasaa arilgahgui teneguud

0  |  0
Д.МАРГАД(103.23.51.6) 2014 оны 02 сарын 18

БОЛЬЁ ОО

0  |  0
Top