Орос энэ долоо хоногт Украйн руу хоёр тэрбум ам.доллар шилжүүлнэ

Автор | Zindaa.mn
2014 оны 02 сарын 18

Оросын Сангийн сайд Антон Силуанов Украйнд хоёр тэрбум ам.долларын тусламж үзүүлэхээр шийдвэрлэж, энэ долоо хоногт шилжүүлэхээр болсон тухай албан ёсоор мэдэгдэв.

Арванхоёрдугаар сард Москва Украйны эдийн засгийн сэргээхэд 15 тэрбум ам.доллараар тусална гэсэн. Гэхдээ одоогоор гурван тэрбумыг л шилжүүлээд байгаа юм. Энэ тусламжийг Виктор Янукович эдийн засгийн цоо шинэ гарц гэж үзэж байгаа бол олон нийт тууштай эсэргүүцэж байгаа.

Одоо сөрөг хүчин парламентийн ордны гадаа үүнийг эсэргүүцэн жагсаж байна. Гэсэн хэдий ч, өнөөгийн байдлаар Ерөнхийлөгчийн эрх мэдлийг хаах гэсэн үйлдлүүд эрс хуимгдаад байгаа юм.

Д.Маргад

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top