Швейцариас орогнол хүсэхийн тулд онгоц барьцаалжээ

Автор | Zindaa.mn
2014 оны 02 сарын 18

Этиопын Агаарын тээврийн Ром руу ниссэн  онгоцыг барьцаалж, улмаар Женевт ослын буулт хийсэн хоёрдугаар нисэгчийг баривчилсан байна. Барьцаалагч этгээдийг Хайлэмэдэхин Абэра гэдэг бөгөөд нэгдүгээр нисэгчийг бие засах өрөөнд түгжиж байгаад эл хэргийг үйлдсэн аж.

Тэрбээр зэвсэггүй байсан бөгөд Швейцариас орогнол хүсэхийн тулд ийм алхам хийхээс өөр аргагүйд хүрсэн гэжээ. Албаныхны мэдэгдэж буйгаар, нисэх багийнхан болон 202 зорчигч аюулгүй, эсэн мэнд байгаа аж.

Уг онгоц Этиопийн нийслэл Аддис Абабаас орон нутгийн цагаар 00:30 цагаас гарч, 04:40 цагт Ромд буух ёстой байжээ.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top