Энэтхэгийн нэртэй редактор 150 эмэгтэйд бэлгийн дарамт үзүүлж, хүчирхийлжээ

Автор | Zindaa.mn
2014 оны 02 сарын 18

Энэтхэгийн томоохон хэвлэлийн нэр хүндтэй редактор эмэгтэй ажилтнаа хүчирхийлсэн хэргээр ял сонслоо. “Press Trust”-д бичсэнээр, Тарун Тэжпал эмэгтэй сурвалжлагч, ажилтнуудтай бүдүүлгээр харьцдаг, бэлгийн түрэмгийлэл байнга үзүүлдэг ажээ.

Тэрбээр өнгөрсөн арваннэгдүгээр сарын 30-наас хойш урьдчилан саатуулах газарт хоригдож байсан ба хийсэн хэргээ үгүйсгэсээр иржээ. Гэвч түүний эсрэг хангалттай нотлох баримт байсан учраас ийн ялласан байна.

Хохирогч бүсгүйн мэдүүлснээр, Тарун Тэжпал арваннэгдүгээр сард “Гоа” сэтгүүлд зориулан зохион байгуулсан ёслолын ажлын үеэр түүн рүү халдсан аж. Шүүхээс түүнд долоон жилийн ял оноожээ.

Өчигдөр болсон шүүх хурлаар яллагч тал 2700 хуудас баримт, хэд хэдэн хохирогчийн мэдүүлгийг хавсарсан байна. Мөрдөн байцаалтын явцад түүний бэлгийн түрэмгийлэлд өртсөн 150 гаруй хохирогчийг илрүүлж, мэдүүлэг авсан ба түүнээс ч олон байх магадлалтай гэж үзжээ.

Д.Маргад

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
сэжиг(202.126.89.168) 2014 оны 02 сарын 18

энэ энэтхэгүүд ер нь сэтгэцийн өөрчлөлттэй юм бна. сэжгийн юм

0  |  0
Top