Украйны тусгай хүчин босогчдын хуаран руу довтолж байна

Автор | Zindaa.mn
2014 оны 02 сарын 19

Украйны цагдаагийн хүчин Киев дэх босогчдын гол хуаран руу найман цагийн өмнөөс довтоллоо. Одоогийн байдлаар Майдан, Тусгаар тогтнолын талбай бөмбөг, бууны суманд эвдэрч, хэд хэдэн газар томоохон түймэр гарч байна.

Өчигдрөөс хойш албан бус мэдээгээр 18 хүн амиа алдсанаас долоо нь цагдаа байжээ. ВВС-гийн мэдээлснээр, Украйнд хүчирхийлэл, дээрэм тонуул газар авсан аж.

Уг нь Ерөнхийлөгч Виктор Янукович сөрөг хүчний удирдагчидтай уулзаж, шийдэлд хүрсэн гэж мэдэгдсэн ч босогчдын зарим нь бууж өгөхийг хүсээгүй. Сөрөг хүчний удирдагчдын нэг, Удар намын тэргүүн Виталий Кличко Украйны “Hromadske” телевизэд өгсөн ярилцлагадаа, Виктор Янукович босогчдод ганц сонголт өгсөн нь Майданыг орхиж, гэртээ харих явдал гэжээ. Өөрөөр хэлбэл, өршөөл үзүүлнэ гэсэн нь худлаа гэсэн байна.

Харин Засгийн газрын зүгээс үндэстний хэмжээний асуудлыг ингэж шийдэхээс өөр аргагүй гэж мэдэгджээ. Тэд босогчид руу Улаанбаатарын цагаар 02:00 цагт довтолсон. Одоо хотын тээврийн сүлжээ бүрэн хаагдаж, мэдээллийн хэрэгслүүд ч хязгаарлагдмал орон зайд ажиллаж байна.

Д.Маргад

Сэтгэгдэл ( 3 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
bg(124.158.104.24) 2014 оны 02 сарын 19

албан тушаалын хэнээтнүүд АНУ-н гар хөл болж улс сүйрүүлчихээд шанд нь ерөнхийлөгч болох гээд сууж байна даа. Учраа мэдэхгүй малнууд нь хөөрөөд л давхад байдаг

0  |  0
Ene huvisgal Mongold irne(91.231.169.123) 2014 оны 02 сарын 19

Odoo udahgui ardchilsan hujaa nariig budaa bolgoh tsag irlee

0  |  0
Klichko(182.160.9.200) 2014 оны 02 сарын 19

Zuv zuv

0  |  0
Top