Колумын Ерөнхийлөгч Хуан Мануэл Сантос хүмүүсийг хууль бусаар шийтгэж, цаазалсан генералын ялыг хэрэгсэхгүй болгожээ. Тэрбээр генерал Леонардо Баррерогийн тухайд “Генерал ёсзүйн хариуцлага хүлээх ёстой. Гэвч тэр цэргийн салбар дахь авлига, хүнд суртлыг л үгүй хийх гэж хичээсэн” гэжээ.
Ерөнхийлөгчийн зарлигаар өөр дөрвөн генералын ялыг мөн хэрэгсэхгүй болгосон байна. Хамгийн гол нь генералуудын буруутайг нотлох баримтуудыг Колумбын “Semena” сэтгүүлд нийтэлсэн. Тэнд генерал Баррерогийн утасны яриаг гаргасан байв.
Түүнийг эсэргүүцэл зарласан мянга мянган иргэдийг алсан хэрэгт шууд буруутгаж, шүүхээс ялласан ч ийнхүү Ерөнхийлөгчийн өршөөлд багтжээ. Ерөнхийлөгч түүнийг өмөөрөхдөө Баррерогийн албан тушаалыг хаших өөр хүн олдохгүй гэж тайлбарласан байна.
Д.Маргад
Сэтгэгдэл ( 0 )