АНУ-ын католик сүмийн өндөр настай гурван санваартанд 3-5 жилийн ял оноожээ. Тэд тусгай хамгаалалт бүхий цөмийн объект руу нэвтэрч, хохирол учруулсан хэргээр ийн ял сонссон байна.
Тэдний хамгийн ахмад болох 84 настай гэлэнмаа Меганд гурван жилийн ял оноосон бөгөөд тэрбээр Майкл Уалли, Грег Борже хоёроор хашааны торыг тасдуулж дотогш нэвтэрсэн аж. Энэ нь Теннессийд байдаг уран боловсруулах байгууламж. Энэ байгууламжийг төрийн хамгаалалтад байлгадаг юм байна.
Шүүхээс хоёр эрэгтэй санваартанд тус бүр таван жилийн ял оноосон юм. Меган гэлэнмаа шүүх хурлын үеэр “Намайг өршөөгөөд хэрэггүй. Би амьдралынхаа үлдсэн хугацааг шоронд амарч өнгөрөөх нь. Энэ бол та бүхний зүгээс надад өгч байгаа хамгийн том бэлэг” гэж хэлжээ.
Д.Маргад
Сэтгэгдэл ( 0 )