Хятадад хамгийн эрэлттэй, үл дампуурах бизнесээр оршуулгын үйлчилгээ тодорчээ. Хамгийн гол нь бусад бизнесийн адилаар энд ч маркетинг маш их хэрэгтэй аж. Тухайлбал, оршуулгын үйлчилгээ явуулдаг Фу Шоу Юан бизнесээ сурталчлахын тулд алдартнуудыг ашигладаг ба тэдний зарим нь нас барсан, зарим нь амьд байгаа гэнэ.
Шанхайн хамгийн том оршуулгын товчооны менежер Жейсон Ву энэ талаар “Бидэнд яг одоо 700 гаруй алдартны шарил байна. Улстөрч, дуурийн дуучин, жүжигчин, цэргийн эрхэтнүүд гээд олны танилууд” гэж ярьжээ.
Тус компанийн эзэшил газар нь гольфын хоёр талбайг нийлүүлсэнтэй адил бөгөөд хамгийн их мөнгө төлсөн хүмүүсийн шарилыг тэнд оршуулж, үлдсэнийг нь чандарладаг аж. Түүний хэлснээр бурхан болоочдын ар гэр боломж сайтай бол алдартай хүмүүстэй зэрэгцүүлэн талийгаачаа нутаглуулах хүсэлтэй байдаг гэнэ. Үүнээс гадна Хятадад жил бүр 180 сая хүн нас барж, 230 сая орчим хүн шинээр мэндэлдэг юм байна.
Д.Маргад
Сэтгэгдэл ( 1 )
hezee uhej baragdnaa