АНУ Украйны Засгийн газрыг буруутгав

Автор | Zindaa.mn
2014 оны 02 сарын 20

Украйн дахь мөргөлдөөнд АНУ байр сууриа илэрхийлж эхлэв. Олон улсын зүгээс тэдний үгийг хүлээж байсан юм. Учир нь АНУ-ыг босогчдын гол санхүүжүүлэгч гэж үзэж байгаа. Цагаан ордны төлөөлөгч Жей Карни “Бид энэ үйлдлийг Засгийн газрын хүчирхийлэл хэмээн үзэж байна” гэжээ.

АНУ-ын дэд Ерөнхийлөгч Жозеф Байдэн Виктор Януковичид хандан туйлын эмзэглэж буйгаа илэрхийлсэн байна. Тэрбээр “Нэгдсэн улс аливаа хүчирхийллийг буруушаана. Засгийн газар хариуцлагаа хүлээх ёстой” гэв.

Цагаан ордны зүгээс Украйны Засгийн газрыг сөргөлдөөнийг хуулийн хүрээнд шийдвэрлэж, сөрөг хүчнийхэнтэй нүүр тулан хэлэлцэх шаардлагатай гэж үзжээ.

Д.Маргад

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top