Хойд Солонгост Австралийн шашин номлогчийг баривчилжээ

Автор | Zindaa.mn
2014 оны 02 сарын 20

Хойд Солонгост Австралийн шашин номлогчийг саатуулсан талаар ВВС мэдээллээ. Энэ тухай мэдээллийг номлогчийг эхнэр зарласан аж. Өдгөө 75 настай Жон Шорт Пхеньянд аялаад буцахдаа жуулчдын байранд Христийн шашны номлол, гарын авлагуудыг орхисноос ийн баривчлагдсан байна.

Түүний эхнэр Карен энэ талаар хонгконгийн сэтгүүлчдэд ярихдаа, Жон солонгос хэлээр орчуулагдсан ном, материалууд авч явсан гэжээ. Австрали улс Хойд Солонгостой ямар нэг харилцаагүй ба одоогоор Засгийн газраас нь Сөүлээр дамжуулж мэдээлэл авахаар оролдож байгаа аж.

Д.Маргад

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top