Украйны мөргөлдөөн газар авч 26 хүн амиа алдаад байна. ВВС-ийн дамжуулснаар, Виктор Янукович сөрөг хүчний удирдагчидтай тохиролцож түр зуур гал намжаахаар болжээ. Тэрбээр сүүлийн хоёр өдөр үргэлжилсэн цус урсгасан тулааныг эцэс болгох ёстой, энэ нь украйн хүн бүрийн үүрэг гэж мэдэгдсэн аж.
Сөрөг хүчний удирдагчдын нэг Арсенье Ятсеник тэднийг нухчин дарах гэсэн Засгийн газрыг буруутгаж, үзэл бодлоосоо ухрахгүй гэдгээ мэдэгдсэн байна. Яг одоогийн байдлаар Киевт хаа сайгүй түймэр асч байгаа ч хүчирхийлэл зогсжээ.
Д.Маргад
Сэтгэгдэл ( 0 )