Өмнөд, Хойд Солонгосын хагацсан ахан дүүс уулзаж чадахгүй байж мэднэ

Автор | Zindaa.mn
2014 оны 02 сарын 20

Өмнөд Солонгосын 100 гаруй иргэн Хойд Солонгос дахь ахан дүүстэйгээ уулзахын тулд хилийн хотод ирцгээжээ. Тэднийг анх 2010 онд уулзуулсан юм. Уг нь хэлэлцээр ёсоор энэ сарын 20-25-нд хагацсан ахан дүүсийг уулзуулахаар болсон.

Гэвч Хойд Солонгос чухам яах тухайгаа албан ёсоор мэдэгдээгүй байна. Хамгийн сүүлд Хойд Солонгосоос Сөүлд ирүүлсэн мэдэгдэлд, АНУ-тай хамтарсан хээрийн сургуулилтаа цуцлахгүй бол эдгээр хүмүүсийг уулзуулахгүй гэж байсан.

Гэхдээ өмнөдүүд сургуулилтыг цуцлахгүй гэх хариултыг өгч, төлөвлөгөө ёсоор ирэх даваа гаригт хамтарсан ажиллагааг эхлүүлнэ. Тиймээс амьдын хагацал үзсэн хүмүүс уулзалдах, эсэх нь тодорхойгүй байна.

Д.Маргад

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
zochin(203.169.50.148) 2014 оны 02 сарын 20

Unuudur uulzaj bgaa shtee. Ali deer ueiin medeelel taviad bxiin

0  |  0
Top