Тайландад босогчдыг дарах ажиллагаа эхэлсэн ч байдал бүр хүндрэв

Автор | Zindaa.mn
2014 оны 02 сарын 20

Тайландын Засгийн газрыг эсэргүүцэгчид Ерөнхий сайд Енлак Чинаватын ордны гадаа жагсаж, цагдаа нартай мөргөлдсөний улмаас таван хүн амиа алдлаа. Босогчид бүтэн сарын турш Бангкок хотыг мэдэлдээ байлгаж байгаа бөгөөд Ерөнхий сайдыг огцрохыг шаардаж байна.

Саяын мөргөлдөөний дараа босогчид улам ширүүсч, Тайланд даяар хүчирхийлэл газар авч эхэллээ. Өнгөрсөн долоо хоногоос цагдаа, цэргийн хүч босогчдын гол хуарангууд руу довтолж, цэвэрлэх ажиллагааг эхлүүлсэн. Гэсэн хэдий ч байдал улам хүндэрч байна гэж CNN мэдээллээ.

Д.Маргад

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
M(202.21.113.140) 2014 оны 02 сарын 20

UKRAICHUDIIN DERGED DOROI YUMA ZAILUUL.

0  |  0
Top