Фүкүшимагийн Даичи цөмийн станцаас цацрагаас хордсон их хэмжээний ус алдагдсан талаар CNN дамжуулав. Токиогийн эрчим хүчний мэдэгдсэнээр, өчигдөр бараг 100 тонн, маш их бохирдсон ус асгарсныг илрүүлсэн аж.
Одоогоор бохирдсон ус савнаасаа хальж, газарт шингэж байгаа бөгөөд таслан зогсоож чадахгүй байна гэсэн. Цөмийн станцын ажилчид ус дахиж асгарахыг зогсоохоор ажиллаж байна.
Хамгийн осолтой нь Даичи станц Номхон далайн эрэг дээр оршдог. Хөрсний ус далайтай шууд холбогддог ажээ.
Албаныхны хэлж буйгаар, 2011 оны ослоос хойш станцын бохир усыг тусгай саванд хадгалж байсан ч ийнхүү байгальд алдаж эхэлсэн байна. Уг нь өнгөрсөн жил савнаас ус асгарч, бохирдол нь Америкийн баруун эрэгт хүрсэн нь шуугиан дэгдээсэн ч даруй арга хэмжээ авсан гэх тайлбар тавиад өнгөрсөн юм.
Энэ явдалтай холбогдуулан Ерөнхий сайд Шинзо Абэ онцгой байдал зарлаж, асуудлыг нэн даруй шийдвэрлэх тушаал гаргажээ. Мөн шаардлагатай бүх мөнгийг улсын сангаас гаргах үүрэг өгсөн байна.
Д.Маргад
Сэтгэгдэл ( 0 )